Орон Сууцны Санхүүжилтийн Корпораци “Шилдэг борлуулагч” телевизийн реалити шоу нэвтрүүлэгийн Ерөнхий дэмжигч байгууллагаар оролцохоор боллоо

     “Үл хөдлөхийг хол хөдөлгөе” уриан дор ТВ-5 телевиз, Барилга орон сууц сурталчилгааны төв, хамтран “Шилдэг борлуулагч” телевизийн реалити шоу нэвтрүүлэгийг зохион байгуулж байна.

     Тус нэвтрүүлгийн зорилго нь зах зээлд барилга орон сууцны борлуулалтыг идэвхжүүлэх, телевиз үзэгчдийг зах зээлд байгаа орон сууцнаас сонголтоо хийх, телевизийн шоу нэвтрүүлгийн хэвшмэл байдлыг өөрчилж сонирхолтой, үр дүнтэй ,ач холбогдол өндөр бүхий нийгмийн шаардлагад нийцсэн бүтээлч хэлбэрээр “Шилдэг борлуулагч”, “Шилдэг барилгын гүйцэтгэгч”ХХК-ийг шалгаруулж, хэрэглэгчдэд барилга орон сууцны талаар бодит мэдээллийг хүргэх юм.

     Тус нэвтрүүлгийн Ерөнхий дэмжигч байгууллагаар Орон сууцны санхүүжилтийн корпораци оролцож байна ОССК-ийн хэрэгжүүлж буй Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байгаа нь барилгын компаниудын орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар хөтөлбөрт 200 гаруй барилгын компани оролцож байна .

Leave a Reply