Сангийн яамнаас 30 тэрбум төгрөгийн бонд гаргана

    Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хэрэгжүүлж буй Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам Монголбанкинд 30.0 тэрбум төгрөгийн бонд арилжаалсан. Тус корпораци орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, 2306 төрийн албан хаагчийн зээлийн материалыг судалжээ. Одоогийн байдлаар 1509 төрийн албан хаагчийн 51.4 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлээд байгаа юм байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн явц 65,4 хувьтай хэрэгжиж байгаа гэнэ.

    Мөн Орон сууцны санхүүжилтийн корпораци нь тав дахь ээлжийн 20.0 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийг төвлөрүүлэн барилгын компаниудад орон сууцны төлбөрийг үргэлжүүлэн шилжүүлж эхэлжээ.

    Ойрын хугацаанд Сангийн яамнаас 30.0 тэрбум төгрөгийн бондыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалхаар төлөвлөөд байна. Ж.Хишиг

Leave a Reply