You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР “МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД” СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Манлайлагч эмэгтэйчүүд” сургалтанд хамрагдсан төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Төрийн албанд жендэрийн тэгш байдлыг хангах, удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яамнаас анхлан хэрэгжүүлж ажиллалаа.

“Манлайллын сургалт”, “Коучийн сургалт”, “Менторшип хөтөлбөр ” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр явагдсан манлайлагч эмэгтэйчүүдийн сургалтад Монгол Улсын Засгийн газрын яам, агентлагууд болон аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй 60, Барилга хот байгуулалтын яамнаас 10, нийт 70 эмэгтэй удирдах ажилтан сонгогдон оролцсон юм.