“ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэнд урьж байна

                                                

   Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 8 сар болсон бөгөөд хөтөлбөрийн явц одоогийн байдлаар 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

    Тус хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор ОССК-нь “ОРОН СУУЦ-4000”, “ОРОН СУУЦ-4000-2” үзэсгэлэнгүүдийг тус тус амжиллттай зохион байгуулсанаар иргэд төрийн албан хаагчид орон сууцаа нэг дороос сонгох, барилгын компаниудыг орон сууцны борлуулалтаа нэмэгдүүлэхэд нь ихээхэн ач холбогдолтой байсан.

    ОССК, ТВ-5 телевиз, БОССТөв хамтран “ОРОН СУУЦ 2010” үзэсгэлэнг 2010 оны 11 дүгээр сарын 05-наас 9-ний өдрүүдэд "Аман хуур" дижитал хотхоны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах бөгөөд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар орон сууцаа сонгож амжаагүй иргэд төрийн албан хаагчид худалдахад бэлэн болсон орон сууцны талаарх цогц мэдээллээр хангагдаж өөрийн сонголтыг хийж орон сууцны урт хугацаат зээлд зохих журмын дагуу хамрагдах, барилгын компаниуд орон сууцны борлуулалтаа хурдасгах дэмжлэг үзүүлэх болно.

    Иймд танай байгууллагыг үзэсгэлэнд оролцож бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

   Энэхүү үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг Орон сууцны санхүүжилтийн корпораци 406 тоот өрөөнд 2010 оны 10-р сарын 26-ний өдрүүдэд бүртгэнэ.

         Дэлгэрэнгүй мэдээллийг www.ossk.mn Холбоо барих утас: 1907, 91994422, 99181725
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ