ОССК, БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпораци семинар зохион байгууллаа.

    БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн /HF/ 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидийн баг 2010 оны 10-р сарын 26-нд ирсэн бөгөөд төлөөлөгчдийг ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Дэд захирал Д.ДарьСүхбаатар нар болон газар хэлтсийн захирлууд хүлээн авч уулзлаа.

    Хөтөлбөрийн дагуу 2010 оны 10 сарын 27-ны өдөр төлөөлөгчдөд ОССК-ийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр, мэргэжилтэн О.Ундрах нар “ОССК-ийн Моргейжийн зээлийн систем” сэдвээр, Санхүүгийн бүртгэл удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэг, ахлах мэргэжилтэн У.Бат-Очир нар “ОССК-ийн бүтэц, Орон сууц ба барилгын санхүүжилтийн эх үүсвэр” сэдвээр, Төслийн удирдлагын газрын захирал Ж.Наранцогт “Монголын барилгын зах зээлд Солонгосын компани болон ОССК-ийн оролцоо” сэдвээр илтгэл, лекц тавьж семинар хийлээ.

    Мөн төлөөлөгчид ЗТБХБЯ-ны БОСНААБЗГ, СХОГ-ын холбогдох мэргэжилтэнүүдтэй уулзаж санал солилцлоо.

   Өнөөдөр БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн /HF/ төлөөлөгчид ОССК-ийн мэргэжилтэнүүдэд “БНСУ-ын Орон сууцны санхүүжилтийн корпорацийн танилцуулга, тогтоол, дүрэм журам”, “HF-н эрсдлийн менежментийн систем”, “IT системийн хөгжил ба HF-ийн үйл ажиллагааны систем”, HF-ийн санхүүгийн эх үүсвэрийн менежмент”, “Орон сууцны зээлийн баталгааны бүтэц” сэдвээр тус тус семинар хийлээ.

 

    Маргааш төлөөлөгчид ОССК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд СБД-ийн 7-р хорооллийн газар чөлөөлсөн байдал, ХУД-ийн Буянт-Ухаа төслийн явцтай танилцаж, Улаанбаатар хотын захирагчийн албаны холбогдох хүмүүстэй уулзах төлөвлөгөөтэй байна.