You are currently viewing “ӨМНӨГОВЬ ГУРВАН САЙХАН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ТОСК” ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

“ӨМНӨГОВЬ ГУРВАН САЙХАН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД “ТОСК” ТӨХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

“Өмнөговь Гурван Сайхан” орон сууцны корпорацийн төлөөлөгчид өнөөдөр /2021.12.13/ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн  үйл ажиллагаатай танилцлаа.

Уг үйл ажиллагаанд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Дэд захирал Б.Энхболд, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Б.Даваасүрэн, “Өмнөговь Гурван Сайхан орон сууцны корпораци” ХХК-ийн  талаас ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхнасан, Д.Баттүвшин, Ч.Эрдэнэдорж, Гүйцэтгэх захирал Б.Цэвээн, Дэд захирал Б.Уламцэнгэл, Ашиглалт борлуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Хүрэлбаатар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж буй “Өмнөговь Гурван Сайхан” орон сууцны корпорацийн төлөөлөгчдөд тус аймагт хэрэгжүүлэх “Цэций-1000” орон сууцны төслийн урьдчилсан танилцуулгыг хийлээ.

Дашрамд дурьдахад, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа “Аймагт бүрт 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах, хороолол барих газрын асуудлыг шийдвэрлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, харилцан туслалцаж, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой байгуулсан билээ.