You are currently viewing ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМЖЛАА

ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦАХИМЖЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 245 дугаар тушаалаар “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам” батлагдсан.

Уг журмаар хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх авах хүсэлтийг салбарын нэгдсэн мэдээллийн цахим системээр хүлээн авч шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллага нь ерөнхий мэдээллээ төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан удирдах ажилтан болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнуудын мэдээллийг танилт нэвтрэлтийн нэгдсэн “ДАН” системээр баталгаажуулах замаар төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох нөхцөл бүрдсэн.

Цахимжсанаар төрийн байгууллага, хүний оролцоо багасч, цахим систем өөрөө суурь нөхцөл шаардлагын дагуу шалгаруулах юм.

Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь тус үйл ажиллагааг  цахим системээр зохион байгуулахаар боллоо.