Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар болон яамны холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Борнуур суманд ажиллаж байна. Б.Мөнхбаатар сайд тус сумын иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон сумын цэцэрлэг, төсвийн байгууллагаар орж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
“Сумын хөгжил-Инженерийн дэд бүтэц” төслийг Монгол Улсын Засгийн газраас баталсантай холбогдуулан сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн цогц шийдэл бүхий суурин газрыг бий болгох чиглэлээр ийнхүү орон нутагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч байгаад иргэд талархалтай хандаж байлаа.