Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил” төслийг танилцуулах иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн Борнуур суманд эхэллээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны холбогдох газрын дарга нар, Төв аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын төлөөлөл оролцож байна.
Төв аймгийн Борнуур сумын төвийн инженерийн шийдэл, дулаан хангамж, цэвэр ус, бохир ус, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын байгууламжийн зургийн төлөвлөлтийн талаар “Алтайн газрын хүч” ХХК-ийн инженерийн уулзалтад оролцож буй төлөөлөл, сумын иргэлэл нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөв.
Сайдаас зураг төслийн гүйцэтгэгч байгууллагад зургийг нарийвчлах, сумын төвийн иргэдийн саналыг сонсох, сумын удирдлагууд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд суурь нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн саал хүсэлт, хандлагыг нэмэгдүүлж, оролцоог хангах нь чухал хэмээн онцолж, үүрэг өгөв.