2011. 02. 09
Зууны мэдээ сонин Д.Мягмар
-Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Г.Бямбасүрэнтэй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар ярилцлаа.
Орон сууц худалдан авсан, оюутны сургалтын төлбөр төлсөн иргэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг яаж эдлэх вэ.
Иргэд төлсөн татвараа тайлагнах хугацаа нь дөхөж байгаа байх аа?
-Манай албанаас иргэд, аж ахуйн нэгжийнхний татварын боловсролыг сайжруулахаар хичээл заадаг. Ингэхгүй бол хүмүүс татварын хөнгөлөлт, чөлөөлтийг эдлэхдээ хугацаа тулгадаг, баримт бичгээ дутуу бүрдүүлдэг тал бий.
Иргэнд эдлүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийг Монгол Улсын ХХОАТ-ын хуулийн дагуу 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2008 онд орон сууцны хөнгөлөлтөөр 5656 иргэнд 5.7 тэрбум төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрөөр 12525 иргэн 1.2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн дүн улсын хэмжээнд гарсан байдаг.
Иргэд нийт 3.7 тэрбум төгрөгийн татварыг гар дээрээ буцаан авсан байна. 2009 онд орон сууц авсан 8200 иргэн 3.8 тэрбум төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрөөр 22226 иргэн 2.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн. Энэ нь нийтдээ 5.9 тэрбум төгрөгийн татварыг бэлэн мөнгөөр буцаан олгосон гэсэн үг юм. Иргэд “Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас” маягтаар тайлангаа гаргаж, дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор оршин суугаа дүүргийнхээ татварын албанд ирүүлэх ёстой. Энэ нь иргэдийн татварын хөнгөлөлт эдлэх хугацаа дуусах дөхөж байна гэсэн үг. Иргэд дан ганц орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг гэж хүмүүс мөчид ойлгодог. Хуульд чөлөөлөгдөхөөр заасан дараах орлогод тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, хөнгөлөлт, нөхөн олговор, нэг удаагийн буцалтгүй тусламж, донорын олговор, албан томилолтын зардал, даатгалын нөхөн төлбөр, Засгийн газрын өрийн бичиг, бондын төлбөр, хүү, хөдөлмөр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундаа, бусад хангамж, гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд иргэдээс үзүүлсэн тусламж, гадаадад томилогдон ажиллаж буй төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, гэр бүлийн гишүүдийн орлого, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хүний орлого, төрийн болон Засгийн газрын шагнал, ардын болон гавьяат цолтны, шинжлэх ухааны нээлтийн шагнал, хувь хүн өөрийн орлого болон зээлээр орон сууц худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгнөөс дээшгүй хэмжээний орлогыг албан татвар ногдуулахаас чөлөөлдөг юм.
-Ямар тохиолдолд иргэд татварын хөнгөлөлт эдэлдэг юм бэ
-Хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох татвараас жилийн 84000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид сурдаг бол сургалтын төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлтөд хамрагдана. Малчин өрхийн гишүүний тоогоор тус бүр 20 хонийг тухайн өрхөд ногдуулах албан татвараас хөнгөлдөг. Мөн үр тариа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн, тариалсан бол татварын 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм. Малчин өрх худаг гаргасан бол тэр зардлынх нь хэмжээгээр татварыг хөнгөлдөг.
-Орон сууц худалдан авсан хүний татварын чөлөөлөлтийг яаж тооцдог юм бэ
-Хувь хүн өөрийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц /өөрийн болон зээлийн эх үүсвэрээр/ худалдан авсан бол татварын чөлөөлөлтийг эдлэнэ. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлээрэй. Чөлөөлөлт эдлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, хувь хүний орлого татварын бүртгэлийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрны ордерийн хуулбар, Захиалгын болон худалдах ба худалдан авах гэрээ, байрны мөнгө төлсөн баримт, ҮХЭХ борлуулсан орлогын дүнгээс хоёр хувийн татвар төлсөн баримт, Зээлээр авсан бол зээлийн гэрээ, зээл олгогчоос мөнгө шилжүүлсэн баримт хавсаргана. Харин хамтран өмчлөгчтэй бол түүнийг хөнгөлөлт эдлээгүйг нотолсон бичиг баримт авчирна.
-Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг татвараас хөнгөлүүлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
-Татварын хөнгөлөлт эдлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, татварын албанаас авсан иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр /цэнхэр дэвтэр/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, сургалтын төл
бөр төлсөн санхүүгийн баримт, суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт, хөнгөлөлт эдлэх иргэн хүүхдийн төрсний гэрчилгээ буюу бусад нотлох баримт, хүүхдийг үрчилж авсан эцэг эх хөнгөлөлт эдлэх бол хүүхэд үрчлүүлсэн тухай орон нутгийн захиргааны захирамж бусад дээрх заагдсан нотлох баримтыг нотариатаар баталгаажуулан авчирах ёстой.
-Хувь хүн иргэнээс орон сууц худалдан авсан тохиолдолд татварын тооцоог яаж хийх бол.
Орон сууц барьсан, худалдан авсан иргэний аль нь татварын чөлөөлтөд хамрагдах вэ -Хувь хүн иргэнээс орон сууц худалдан авсан тохиолдолд орон сууц худалдан авсан, барьсан иргэнд аль алинд нь чөлөөлөлт эдлүүлж болно. Хувь хүн барилгын компаниар бариулаагүй, компани бусад аж ахуй нэгж байгууллагын өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны барилгыг худалдан авсан байж болно. Ингэвэл худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн хоёр хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтын дагуу шалгаж төлсөн татварын дүнтэй уялдуулан чөлөөлөдтйг тооцдог.