“BARILGA EXPO 2022” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛНО

“BARILGA EXPO 2022” үзэсгэлэн яармаг 15 нас хүрч, барилгын салбартаа хэдийнэ өөрсдийн байр суурь, өнгө төрхийг бий болгожээ.
Бид ойн хүрээндээ үзэсгэлэн, яармагаа илүү өндөр зохион байгуулалт, өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрлийн дагуу, хариуцлагын гэрээг байгуулан зохион байгуулахаар боллоо.
Үзэсгэлэн, яармаг Барилгын материал, техник технологи чиглэлээр 2022 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд, Шинэ орон сууц, хаус дизайны чиглэлээр 2022 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно.