Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг энэ сарын 15-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хурлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга, норм нормативын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Магнайсүрэн удирдаж, хурлаар тус сангийн 2021 оны төлөвлөгөөний биелэлт, сангийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.
Барилга байгууламжийн норм, нормативын сангийн удирдах зөвлөлийн хурлаас норм, нормативын баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, үнэлгээг шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлээр төлөвлөгөө гаргах, цаашдын чиг хандлага сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болж, холбогдох албан тушаалтнуудыг үүрэгжүүлэв.