olloo.mn сайтаас
Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд "Шинэ бvтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хєтєлбєрийг УИХ-аар батлуулсан. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний єдрийн 343 дугаар тогтоолоор энэхvv зорилтот хєтєлбєрийг хэрэгжvvлэх ажлын тєлєвлєгєєг дэмжин зохион байгуулалтын ажлыг эхлvvлээд байна.
Гэвч "Шинэ бvтээн байгуулалт" хєтєлбєрийн хvрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжvvлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, тєрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, зохих хєрєнгийн эх vvсвэр бvрдvvлэх шаардлагатай байгаа нь ажлын явцаас ажиглагдаж байна.
Иймд Ерєнхий сайдаас чиглэл єгсний дагуу улсын хэмжээнд орон сууцжуулах ажлыг эрчимжvvлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, тєрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, явцыг тухай бvр Засгийн газарт танилцуулж байх vvрэг бvхий Vндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.