Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.Тодруулбал2011 оны төсвийн жилд улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.2011 онд 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөөд байна.
Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэн, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засгийн өсөлтөд эергээр
нөлөөлнө.
Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.