You are currently viewing “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ

Жендэрийн үндэсний хорооноос Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг энэ сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуусах хүртэл нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж буйг зарласан.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга Др.Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч, Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Оюунаа нар уриалга гаргаж буйгаа дуулгасан.
Аяны зорилго нь, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.

Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээд бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Жендэрийн үндэсний хорооноос аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх 8 төрлийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд үндэсний хэмжээний тус аянд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хамт олон нэгдлээ. Нийтээрээ “Харилцан хүндэтгэе аянд нэгдэж, “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” хэмээн уриалж байна.