You are currently viewing “ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ЭКО ЯАРМАГ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“ТОСК” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.БАТЖАРГАЛ “ЭКО ЯАРМАГ” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал өнөөдөр /2022.04.27/ “Эко Яармаг” төслийн гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Төслийн хэлтсийн дарга Л.Мандахнаран, төслийн удирдагч Э.Тэмүлэн, “УБ Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батбаатар, “Түм Арвижих” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттулга, “УБ Групп”-ын Төсөл хариуцсан менежер н.Батсэлэнгэ, мэргэжилтэн Нинжбадгар нар оролцлоо.

Төслийн хүрээнд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж буй дээрх хоёр компани нь төслийн явц, тулгамдаж буй асуудлууд, “ТОСК” ТӨХХК-ийн зүгээс үзүүлэх боломжтой туслалцаа дэмжлэгийн талаар ярилцсан бөгөөд төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын суурь ухах газар шорооны ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Дашрамд дурьдахад, “ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцаар иргэдийг хангах, яндангийн тоог багасгаж, Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн хангамжийг сайжруулах “Эко Яармаг” юм. Энэхүү төслийн хүрээнд 2,000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно.