“БУЯНТ-УХАА ХОРООЛЛЫН I ХЭСЭГ” ТӨСӨЛ

“2000 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ”

      Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Ухаа” хорооллын ерөнхий төлөвлөгөөний I хэсэгт ОССК-ийн 4,63 га талбайд 1764 айлын, 100,0 мянган м2 барилгын талбай бүхий орон сууцны хорооллыг нийгэм ахуйн барилга /цэцэрлэг, үйлчилгээний төв/, дэд бүтцийн хамт /зам, иж бүрэн инженерийн хангамжийн шугам сүлжээ/ барьж байгуулна.

     Энэхүү төслөөр тус бүр нь 441 айлын орон сууцтай 4 блоктой, 2 болон 3-р блокод 128 хүүхдийн цэцэрлэг, 2 давхар үйлчилгээний төвтэй, ÖÒÏ, ÒÏ áîëîí îð÷íû èæ á¿ðýí òîõèæиëò, ногоон байгууламжтай áàéõààð төлөвлөсөн бөгөөд зîîðèéí äàâõàðòàа гаражтай, ãàçðààñ äýýø 9 äàâõàð, 28 барилга баригдана.

     Эдгээр барилгууд нь тэнхлэгээрээ 24.0 х 16.2 метр, газраас дээш 33 метр өндөр, барилга тус бүр зоорийн давхартаа 10 машины, барилгын тэнхлэгээс гадагш 10, нийт 20 машины зогсоолтой, бүрэн цутгамал хийцтэй, нил төмөр бетон суурьтай, 1 лифттэй, хуйлмал хавтгай дээвэртэй. Гадна хана нь 200 мм цутгамал, 150 мм полистрол хавтан дулаалга хийнэ.

     Хорооллын 2-р блокийн хэсэгт 2 давхар 128 хүүхдийн цэцэрлэг барина. Цэцэрлэгийн орчимд иж бүрэн тоглоомын талбай, ногоон байгууламж байна. Хорооллын 3-р блокийн хэсэгт 15 х 12 м-ийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний төв байх болно.

     Хороолол нь бүхэлдээ болон блок дундаа үлгэр жишээ тохижилттой, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, машины зогсоол, газар доор нэгдсэн гаражтай иж бүрэн тохижилттой байна. Нийт 4426 м2 гадна талбайн 1226 м2 нь ногоон байгууламж, 1720 м2 нь өнгөт хавтан явган хүний зам, 1000 м2 асфальтан зам, мөн хорооллын бусад зам бетон талбай байна.

Leave a Reply