“Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 321 дугаар тогтоол, 2009 оны 12 äóãààð ñàðûí 11-íû ºäðèéí 368 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” áàòëàãäñàí.
Тус журманд Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа 1м2 талбайн үнэ нь 650.0 мянган төгрөгөөс хямд орон сууцаар 4000 төрийн албан хаагчдыг хангаж, зээлэнд хамруулах гэж заасан боловч одоогийн байдлаар журмын шаардлага хангасан орон сууц Улаанбаатар хотод байхгүй байгаа нь хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй байна.
Иймд төрийн албан хаагчдын “4000 орон сууц” дэд хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоол, журамд зарим өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд ОССК тус жóðìûí “Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа”, “Орон сууцны нэг метр квадратын үнэ 650 000 төгрөг буюу түүнээс хямд байна” гэсэн заалтыг хасахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, яамдуудаас санал авч тэдгээрийг төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ЗГХЭГ-т хүргүүлээд байна.