БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО ШИЛДЭГ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Барилга, хот байгуулалтын яам, тус яамны харьяа байгууллагуудын зарим албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

 

Тодруулбал, “Алтангадас” одонгоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн мэргэжилтэн У.Насанчимэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Ерөнхий нягтлан бодогч О.Мөнхтуяа нар шагнагдлаа. Шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.