Монгол Улсын Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны 75 мянга нь Улаанбаатар хотод, 25 мянга нь хөдөө орон нутагт босох юм. Засгийн газраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс энэ жил Хөгжлийн банкаар дамжуулан 447 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсний 300 тэрбум барилга угсралтын ажилд зарцуулагдах гэнэ. Улаанбаатар хотод баригдах Баянголын ам, Яармаг, Буянт-Ухаа, Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол, 14 дүгээр хороолол, Ирээдүй хороолол, МҮОНРТ орчмын хорооллын барилгын ажлыг 2011 оноос эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн бөгөөд уг хөтөлбөрийн явц хэр байгаа талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай уулзаж ярилцлаа.
”Ирэх онд орон сууцны үнэ хоёр дахин буурна”
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилт хэр байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрчихлөө. Гэтэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг өнөө хүртэл шийдвэрлээгүй л байна. Уг нь энэ асуудлыг хурдхан шийдээд өгчихвөл ажлаа эхлүүлмээр л байна шүү дээ. Иргэд ч уг хөтөлбөрийг хэрэгжихийг хүлээж байгаа. Ийм их хүлээлт үүсгэчихээд эрх баригч намууд хоорондоо тохирч чадахгүй, хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байгаад л харамсч байна даа.
-Яагаад хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдвэрлээгүй гэж. Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төгрөгийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт зориулахаас 447 тэрбумыг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт зориулж гаргахаар шийдвэрлэсэн биз дээ?
-Засгийн газраас 447 тэрбумыг 100 мянган айлын орон сууц барихад зарцуулна гэж шийдвэрлэсэн нь үнэн л дээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк нь нэг ч төгрөгийн бонд гаргаагүй л байна. Хурдан шиг гаргаад өгчихөөсэй гээд л Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасыг хүлээж л сууна. Хятадын Засгийн газраас зээлж байгаа 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлнээс тодорхой хэмжээний мөнгө олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнийг ч бас хүлээж байна. Үнэхээр л хөтөлбөрийг хэрэгжүүлье гэвэл ажлаа өнөө маргаашгүй эхлүүлмээр байна.
-Эрх баригч намууд хоорондоо тохирч чадахгүйгээс хөтөлбөр удаашралтай байна гэж та түрүүнд хэлсэн. Яагаад, юун дээрээс тохиролцож чадахгүй байгаа юм бол?
-Ардын намынхан болохоор “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд босох орон сууцнуудыг бүгдийг нь бага дунд орлоготой иргэдэд зориулж барина гэсэн санал тавиад байгаа юм. Харин Ардчилсан намынхан болохоор эсрэг саналтай байгаа. Түүнээс болоод л хоёр намынхан өөр хоорондоо хэл амаа ололцож чадахгүйд хүрсэн. Тэр нь орон сууцны үнэ өсөх шалтгаан болоод байна.
-Ардчилсан намынхан ямар байр суурьтай байгаа гэж?
-Ардчилсан намынхан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд босох орон сууцны 15 хувь нь бага, дунд орлоготой иргэдэд, үлдсэн нь чинээлэг иргэдэд зориулсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Тэгвэл хөтөлбөрийн үндсэн зорилго алдагдана шүү дээ. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах гэж, нөгөөтэйгүүр гэр хорооллыг орон сууцжуулах үүднээс л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Чинээлэг иргэдэд зориулан барьсан байрыг нь бага дунд орлоготой иргэд худалдан авч чадахгүй нь мэдээж. Орон сууцанд орохоор төлөвлөж байгаа хүмүүс бол ихэнх нь бага дунд орлоготой иргэд. Гэр хороололд чинээлэг иргэн амьдрах уу. Чинээлэг иргэнд зориулж барих байсан юм бол 100 мянган айлын хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлт үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ. Зах зээлийнхээ зарчимаар нь л явуулах хэрэгтэй шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудал байна.
-Намууд тохиролцож чадахгүй бол хөтөлбөр худлаа болно гэсэн үг үү. Иргэд энэ хөтөлбөрийн хүрээнд хямдхан байртай болно гэсэн горьдлоготой байгаа?
-Ямар ч байсан хөтөлбөр хэрэгжиж таараа байх. Намууд нэг шийдэлд хүрэх биз. Гэхдээ одоохондоо намууд, эрх баригчид, Засгийн газар юун хөтөлбөрт манатай л байна. Сонгуулийн хуульд тэдэнд их чухал бололтой юм. Сонгуулийн хуулиас болоод Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг мартч
ихаа]
]>