You are currently viewing БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР АРХИТЕКТОРУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР АРХИТЕКТОРУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хөшигийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд санал солилцох уулзалтад Монголын архитекторуудын эвлэл, Архитекторуудын мэргэжлийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Барилга, хот байгуулалтын сайд нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд яамнаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж, архитекторуудын мэргэжлийн оролцоог хангаж ажиллахаа илэрхийллээ.
Шинэ дагуул хотуудын төлөвлөлтөд мэргэжлийн архитекторуудын мэдлэг туршлага чухал болохыг сайд Б.Мөнхбаатар онцолж, архитекторуудын санал зөвлөмжийг сонсож зөвлөлдөв. Уулзалтын төгсгөлд Хөшигийн хөндийн зураг төслийг нарийвчилж боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.