ЗГ-ын үнэт цаасыг өнөөдөр арилжаална

   Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Засгийн газрын үнэт цаас гаргаад буй.

   Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 72 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар тус хөрөнгийг төвлөрүүлэх үнэт цаасыг арилжаалж байна. Үнэт цаасны арилжаа 11.00 цагт эхэлсэн бөгөөд хоёр цагийн турш үргэлжлэх юм.

    Үнэт цаас 36 тэрбум төгрөгийн 360 мянган ширхэг бөгөөд нэг бүрийх нь нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг. Өмнөх 36 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа өнгөрсөн сарын 8-ны арилжаанд ороход өдөртөө арилжаалагдан дуусч байсан юм. Засгийн газрын үнэт цаас бусадтай харьцуулахад эрсдэл багатай байдаг тул хөрөнгө оруулгчид худалдаж авах дуртай байдаг юм байна.

Leave a Reply