Засгийн газраас 2010- 2016 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөв, найм, ес, арав, Сүхбаатар дүүргийн 9-12, Баянзүрх дүүргийн 13,14, Сонгионхайрхан дүүргийн нэг, Баянгол дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн долоо, наймдугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр орон сууц барихаар шийдвэрлэсэн. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албаны дарга Ё.Бадраатай ярилцлаа.
-Засгийн газраас төрийн албан хаагчдад зориулсан “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусаж байгаа. Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр үүнээс юугаараа ялгаатай юм бэ? -“4000 айлын орон сууц” хөтөлбөр нь зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр байсан. Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт зээл авах боломжтой, орон сууц авах хүсэлтэй хүн бүр хамрагдаж болно. Орон сууцны барилгыг хорооллоор нь барьж буй болохоор эмнэлэг, сургууль, цагдаагийн байр, төр захиргааны байгууллага, үйлчилгээний байгууллагын барилгыг мөн төлөвлөсөн. Манайд 1990-ээд оноос мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсанаас барилгын салбарт ажиллах хүчин дутагдаж эхэлсэн.
Засгийн газраас гаргасан 23 дугаар тогтоолын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эхэлсэн. НХХЯ-тай хамтран мэргэжилтэн бэлтгэх ажлаар төслийн анхан шат явагдсан. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Судалгаанаас үзэхэд хоёр өрөө байранд амьдардаг өрх, гэр хороололд амьдардаг өрхийн жилийн зардлыг харьцуулахад гэр хорооллын айлын зардал илүү гарсан. Нэг үгээр хэлбэл, орон сууцны хэрэгцээ маш их байна. Хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барина. Ингэснээр шилжилт хөдөлгөөнийг багасгана гэж тооцоолж байгаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр ажилгүйдэл, нийслэлийн агаарын бохирдол, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа хөрс ний бохирдол буурах, иргэд тав тухтай орчинд амьдрах, хотын нийт талбайн дийлэнхийг эзэлж буй гэр хорооллын газар чөлөөлөгдөх зэрэг олон асуудал шийдэгдэнэ.
-Тэгэхээр ажиллах хүчийг тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа юм байна тийм үү?
-Манайх сургалтын үйл ажиллагаа явуулж, инженер, техникийн ажилтны зэрэг, цол олгож байна. Цаашид ажиллах хүчин ихээхэн шаардлагатай тул шинээр сур галтын программ, хөтөлбөр боловсруулж байгаа. Мөн НХХЯ, ЭБЭХЯ хамтран үйлдвэр дээрх сургалтыг явуулж эхэлсэн. Манайд өрлөгчин, гагнуурчин, мужаан, засал чимэглэлийн мэр гэжилтэн бэлтгэгдэхгүй бай гаа. Эдгээр мэргэжилтнийг барилгын компанид дадлага хийлгэх замаар энэхүү сур галтыг явуулж байна. Сургалтад хамрагдагчдын сургалтын төлб өр болон унаа, хоолны мөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргадаг. 2009- 2011 онд нийт 10 орчим мянган хүнийг бэлтгэлээ.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт шаардлагатай хөрөнгийг хэрхэн босгож байгаа вэ?
-Одоогоор эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжуулж бонд гаргахаар болсон. Иргэдэд аль болох урт хуга цааны зээл олгохыг зорино. Өмнө хэрэгжсэн “4000 айлын орон сууц” хөтөлбөр найман хувийн хүүтэй байсан бол одоо зургаан хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр хайж байна. Энэ бол дэвшил. Хөгжлийн банк байгуулагдлаа. Одоо бонд гаргах болов уу. Шинэ бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээд эхлэхээр бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
-ЗТБХБЯ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ямар бод лого баримталж байна вэ?
-Бидний хувьд хөтөлбөрийн хүрээнд орон сууцыг хаана ба рих вэ гэдэгт анхаарч, барилга барих нөхцөлийг бүр дүү лэх, дэд бүтцийн асуудалд илүү анхаарч байгаа. Ер нь орон сууцнуу дыг аль болох гэр хороололд ба рих төлөвлөгөөтэй. Бид суурь судалгаанууд хийж байгаа. Мөн шугам сүлжээний зураг төслийн ажлыг гүйцэтгэж, төсөв шийдэгдсэн газарт шугам сүлжээг нь тавиулж байна. Дэд бүтцийн шугам сүлжээг эхлээд тавьсан тохиолдолд хувийн хэвшлүүд барилгаа барина. Орон сууц баригдаж эхлэхээр төрөөс худалдан авахад ямар бодлого хэрэгжүүлэх талаар хөтөлбөр боловсруулж байна. Төрөөс тодорхой хэмжээний мөн гөн дэмжлэгийн зээл гаргахаар барилгын үнэ тодорхой хугацаанд өссөн. Манайд борлуулалт байхгүй болохоор барилгын үнэ буурдаг, дэмжлэг үзүүлээд эрэлт бий болохоор орон сууцны үнэ нь өсчихдөг сонин зах зээл байгаад байна. Энэ болгоныг судалж байна.
-Уг хөтөлбөрийг аль байгууллага хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа шүү дээ?
-Үүнийг зөвхөн аль нэг байгууллага хэрэгжүүлэхгүй. Өмнө нь “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хувьд төрийн албан хаагчдад орон сууц олгох ажлыг ОССК хэрэгжүүлсэн. Барилгын ажилд ОССК тодорхой хэсгийг нь, хувийн компаниуд бас оролцоно.
-Орон сууц хэзээнээс барьж эхлэхийг иргэд сонирхож байгаа. Нэг хорооллыг нь БНХАУ-ын зээлээр барьж байгаа гэсэн үү?
-VII хороололд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2592 айлын орон сууцны барилгын ажлыг энэ намар эхлүүлнэ. Үүнийг хөтөлбөрийн эхлэл гэж болно. Засгийн газар хоорондын тохиролцоогоор БНХАУ-аас 100 сая ам.долларын зээл олгож байгаа. Үүний 47 сая ам.доллараар нь инженерийн шугам сүлжээ тавьж, 70 саяар нь 2592 айлын орон сууц барих юм. Хоёр жилийн хугацаанд барьж, хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-“4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хувьд иргэдэд 40 сая хүртэлх төгрөг зээлдүүлэх хязгаар тогтоож байсан. Энэ удаа байрны талбайн хэмжээг 50 ам метрээс хэтрэхгүй байлгах хязгаар тогтоосон юм уу?
-Иргэдийн хэрэгцээ, худалдан авах чадварт тохирсон орон сууц барих ёстой. 2009 онд явуулсан судалгаагаар гуч орчим мянган айлын орон сууцны барилга дутуу баригдсаныг тогтоосон. Учир нь барилгын компаниуд тухайн үед ихэвчлэн том талбайтай орон сууц барьсан юм. Яагаад 50 ам метр гэж хязгаар тогтоож байна гэхээр гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцжуулах, анх удаа байр авч байгаа иргэдээ дэмжихийн тулд тэр. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр нь бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр. 80, 90, 100 ам метр талбайтай орон сууц өндөр үнэтэй байгаа. Өнөөдөр том талбай бүхий орон сууцны хэрэгцээ төдийлэн их биш. Эрэлтэд тохирох, амьдрах таатай орчныг бүрдүүлсэн, аль болох нэмүү өртөг багатай барилга чухал байна. Манай зах зээлд 50 ам метр орон сууц гэдэг нь 2-3 өрөө орон сууц гэсэн үг.
-Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ. Уг хөтөлбөрт хамрагдахад барьцаа хөрөнгө шаардах уу?
-Тухайн хүний сарын орлого нь зээлээ эргэн төлж чадах хэмжээний байх ёстой. Үүнийг арилжааны банкууд тогтооно. Барьцаа хөрөнгө гэхгүй. Харин заавал урьдчилгаа төлөх ёстой. “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хувьд 10 хувийн урьдчилгаа авсан. Энэ удаа ч мөн тийм хэмжээний байх болов уу. -Иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн. Үүнийг хэзээ ажил хэрэг болгох вэ? -Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгохыг зорьж байгаа. Банкны хүү иргэдэд өндөр тусаж буй болохоор Засгийн газраас бага хүүтэй мөнгө олж, уг зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Зээлийн хүүг өнөөдөр хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхий сайд зургаан хувийн хүүтэй шийд гэсэн үүрэг өгсөн болохоор үүн дээр анхаарч ажиллана.
-Хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр барилгын материалын эрэлт, үнэ өснө. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд ямар барилгын материал, ямар хэмжээгээр шаардлагатайг судлаад байгаа. Эрэлт нэмэгдлээ гээд гаднаас, БНХАУ-аас барилгын материал авахгүйгээр аль болох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина.
Ц.БОЛОР