ОССК спортын шилдэгүүдээ тодрууллаа

       Орон сууцны санхүүжилтийн корпораци үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойгоо угтаж байгууллагынхаа спортын шилдэгүүдээ тодрууллаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнүүдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн 1 дүгээр сургуулийн спорт зааланд зохион байгуулсан бөгөөд багууд хүч тэнцүү өрсөлдөөн ихтэй байлаа.

      Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 4 баг оролцсоноос дэд захирал Л.Одхүү ахлагчтай Захиргаа удирдлагын газрын баг 1-р байр, У.Бат-Очир ахлагчтай Санхүүгийн бүртгэл, удирдлагын газрын баг 2-р байр, М.Уламбаяр ахлагчтай Зээлийн газрын баг 3-р байрт тус тус шалгарлаа.

      Гар бөмбөгийн тэмцээнд У.Бат-Очир ахлагчтай Санхүүгийн бүртгэл, удирдлагын газрын баг 1-р байр, Б.Энхтөр ахлагчтай Төслийн удирдлагын баг 2-р байр, Л.Одхүү ахлагчтай Захиргаа удирдлагын газрын баг 3-р байрт тус тус шалгарлаа.

      Ширээний теннисний эмэгтэйчүүдийн тэмцээнд Захиргаа удирдлагын газрын ня-бо О.Одгэрэл 1 байр, Төслийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Буянхишиг 2-р байр, Санхүүгийн бүртгэл, удирдлагын газрын мэргэжилтэн Б.Жавзандулам 3-р байранд шалгарсан бөгөөд тус тэмцээний эрэгтэйчүүдийн аваргаар Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Хангай 1-р байр, ОССК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга С.Ламжав 2-р байр, Зээлийн газрын мэргэжилтэн Г.Анхбаяр 3-р байрыг тус тус эзэлсэн байна.