Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууцны зах зээлд оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх зорилгоор “Шинэ орон сууц 2011” үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байгаа юм. Өнөөдөр тус үзэсгэлэн 14.00 цагт МҮЭСТО-нд нээлтээ хийлээ.
Нээлтэнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцож арга хэмжээтэй танилцсан юм.
Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцны 40 гаруй байгууллага оролцож байгаагаас 32 барилгын компанийн 37 хотхон, хорооллуудаа танилцуулж байна.
Мөн энэ үеэр дөрвөн банк орон сууцны зээлийн үйлчилгээгээнийхээ талаар мэдээлэл өгч байна.
Энэ үзэсгэлэнгээс уншигч та шинээр баригдаж буй болон ашиглалтанд орсон орон сууцнуудын үнэ ханш, байршил, зохион байгуулалт болон бусад сонирхсон мэдээллээ авах боломжтой юм. Тус үзэсгэлэнд оролцож байгаа шинэ орон сууцны метр кв-ийн үнэ 1.1-ээс 1.4 сая төгрөг байна.
А.Цацрал www.gogo.mn сайтаас