Хүний хөгжил сангаас орон сууц авах журмын төсөлтөй боллоо

   

   

    Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар эрчимжүүлж, өнгөрсөн лхагва гаригийн танхимын хуралдаанаараа “ Шинэ яармаг” орон сууцны хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн тодорхой шийдвэрийг гаргасан билээ. Өөрөөр хэлбэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах арга хэмжээний эхлэл ийнхүү тавигдсан.

    Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны ажлын хэсгийн хуралдаан боллоо. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан тус хороо энэ удаагийн хурлаараа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд төслийг шалгаруулах ажлын хэсгийг ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүхээр ахлуулан байгууллаа. Барилга байгуулалтыг улам эрчимжүүлэх зорилгоор ийн ажлын хэсэг байгуулж байгаа аж Хуралдаанаар орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар, Барилгачдын холбоо болон Барилгачдын ассоциацийн тэргүүлэгч нарыг тус тус оруулах шийдвэрийг гаргалаа.

     Хүний хөгжил сангаас орон сууц авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдэд зориулсан журмын төсөл гаргасныг ОССК-ын гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан танилцууллаа. Ирэх лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг төслийг оруулах юм байна. Үүний дараа иргэдэд дэлгэрэнгүй танилцуулна гэлээ.

Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Leave a Reply