ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ НЬ ИРГЭДИЙГ ЖИЛИЙН 6 ХУВИЙН ХYYТЭЙ ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН 5.1.1-Д ЗААСНЫ ДАГУУ ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, НӨХЦӨЛ, ШАЛГУУРЫГ ХАНГАСАН ИРГЭДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧ АРИЛЖААНЫ БАНКИНД ХҮРГҮҮЛДЭГ БИЛЭЭ.
СҮҮЛИЙН ҮЕД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ДАМЖУУЛАН ОССК-ИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛД БАТАЛГААТАЙ БОГИНО ХУГАЦААНД ХАМРУУЛНА ГЭСЭН ЗАРЫГ ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭЖ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИЙГ ИРГЭДЭД 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ БУЙ МЭТЭЭР БУРУУ ТАШАА МЭДЭЭЛЛЭХ, БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ, ӨӨРИЙН БАРИЛГЫГ БОРЛУУЛАХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ АРГЫГ ЗАРИМ НЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХЭРЭГЛЭЖ БАЙНА.
ИЙМЭЭС ИРГЭД ЭНЭ МЭТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД АВТАЖ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛД ӨРТӨХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЬЕ.
ОДООГИЙН БАЙДЛААР ТУС БАЙГУУЛЛАГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ХОЛБОГДУУЛАН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ИРЭЭГҮЙ БӨГӨӨД ОССК-НЬ ЯМАР НЭГ УРТ ХУГАЦААТ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ОЛГОХГҮЙ БАЙГАА БОЛОХЫГ МЭДЭГДЭЖ БАЙНА
ЖИЧ: ТУС БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙГ АШИГЛАН ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ЭТГЭЭДИЙГ БИД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ХАНДАН ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ШАЛГУУЛАХ БОЛНО.