You are currently viewing БХБЯ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

БХБЯ “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015” стандартыг нэвтрүүлэх чиглэлээр авсан мэдлэгээ бататгах, стандарт нэвтрүүлэлтийг баталгаажуулах сургалтыг 2023.05.19-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Барилга, хот байгуулалтын яам “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулж, Чанарын менежментийн багийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд яамны дотоод аудиторын багаас өгсөн үнэлгээ болон зөвлөмжийг авч хэлэлцэв.
Тус төлөвлөгөөнд Төрийн үйлчилгээний чанарын стандартыг бий болгох замаар төрийн албыг мэргэшсэн, хариуцлагатай болгох, яамны гүйцэтгэлийн үр дүн, чанарыг сайжруулах зорилтууд туссан болно.