Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Хэнтий аймаг Чингис хотод баригдаж буй “Шинэ Өндөр хаан” орон сууцны хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг ‘’ДҮРТ-УУЛ’’ХХК гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар тус 120 айлын орон сууцны барилга угсралтын суурийн ажил бүрэн дуусаж, зоорийн давхрын угсралтын ажил явагдаж байна. Нийт ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна.
COMMENTS