Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга угстралтын ажил энэ оны 9 дүгээр сард эхэлсэн. Тус 120 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгчээр ‘’ДҮРТ-УУЛ’’ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 ба 2-р барилгын зоорь болон 1-р давхрын цутгалтын ажил, 1,2-р барилгын суурийн булалт хийгдэж дуусаад байна. Ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тус барилгыг ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
![ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ](https://tosk.gov.mn/wp-content/uploads/2021/01/TOSK-logo.png)
COMMENTS