Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хурал /2022.07.07/-ны өдөр боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж, дараах 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үүнд:
1 “Авто машины техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын барилга байгууламж галын аюулгүй байдлын шаардлага” -ыг шинээр боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
2. “Эрчимжсэн мал аж ахуй болон туслах аж ахуйн барилга байгууламж төлөвлөх” барилгын дүрмийн төслийг боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
3. “Барилгын материал зарцуулалтын норм боловсруулах аргачлал” /БД 82-105-21/ барилгын дүрмийн төслийг шинээр боловсруулсан тухай– /дэмжигдсэн/
4. “Ерөнхий боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД -ийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
5. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД-ийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай-/дэмжигдсэн/
6. “Булган аймгийн төв, Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”- боловсруулсан тухай-/дэмжигдсэн/
![](https://i0.wp.com/tosk.gov.mn/wp-content/uploads/2022/07/290443068_365500829047694_3550038898621103229_n.jpg?resize=2048%2C1230&ssl=1)
![](https://i0.wp.com/tosk.gov.mn/wp-content/uploads/2022/07/292005124_365500719047705_2690048614753494473_n.jpg?resize=2048%2C1497&ssl=1)