Cингапур улсын “Сингапурын Зөвлөх үйлчилгээний групп” /SAG/, “Сингапурын амьдрах таатай хотууд төв” хамтран өнгөрсөн 2 дугаар сард “Сингапурын хот төлөвлөлт, орон сууцжуулалт” сэдвээр сургалт семинарыг зохион байгуулж манай улсаас Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцож туршлага судлан ирсэн билээ.
Энэхүү сургалтын үргэлжлэл “Хот төлөвлөлт ба орон сууцны хорооллын төлөвлөлтийн талаарх Сингапур улсын туршлага” сэдэвт сургалт семинарыг 6 дугаар сард Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци хамтран Улаанбаатар хотод зохион байгуулахаар болоод байна.
Семинарт Сингапурын Үндэсний хөгжлийн сайд асан, Парламентын гишүүн ноён Mah Bow Tan, Сингапурын Орон сууц ба хөгжлийн зөвлөл (HDB)-ийн, Сингапурын амьдрах таатай хотууд төв Center for Livable Cities (CLC)-ийн төлөөлөгчид оролцож өөрийн орны орон сууцны хөгжлийн бодлого чиглэлийг танилцуулна.