You are currently viewing "Буянт-Ухаа 2" хорооллын ажлын явц /2014.10.13/

"Буянт-Ухаа 2" хорооллын ажлын явц /2014.10.13/

DSC_6725
DSC_6749
DSC_6815
DSC_6819
DSC_6835
DSC_6855
DSC_6901
DSC_6918

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын барилга угсралтын ажил эхлээд таван сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 37.6 хувьтай үргэлжилж байна.

Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм.

Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусаад байгаа бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын дотор өрлөг болон зоорын давхрын дулаалгын өрлөг дуусах шатандаа ороод байна. Мөн цонх суулгах ажил 60 хувь, дээврийн ажил 40 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Түүнчлэн нэг барилга есдүгээр давхар, хоёр барилга наймдугаар давхрынхаа хэв хашмалын ажлыг гүйцэтгэж байгаа бол хоёр барилга долдугаар давхар, таван барилга зургадугаар давхрынхаа угсралтын ажилдаа ороод байна.

Мөн хоёр барилга тавдугаар давхар, гурван барилга дөрөвдүгээр давхар, нэг барилга гуравдугаар давхар, гурван барилга хоёрдугаар давхар, хоёр барилга нэгдүгээр давхар, хоёр барилга зоорын давхрынхаа угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Leave a Reply