“Буянт-ухаа 1” хороололд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” өдөрлөг болно

Төрийн орон сууцны корпорациасБуянт-ухаа 1” хорооллын оршин суугчдыг хууль эрх зүйн болоод тус хорооллын ашиглалттай холбогдсон зөвлөмж, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гүйцэтгэгч байгууллагууд өөрсдийн бүтээн байгуулалтын талаар оршин суугчдын санаа бодлыг сонсох, асуудлыг шуурхай шийдвэрлэх, иргэдийг ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд цаашдын үйл ажиллагаандаа оршин суугчдын хүсэлтийг тусгах зорилгоор тус хороололд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” өдөрлөгийг Хан-Уул Дүүргийн 16 Дугаар Хороо, ОСНАА-Н “ОПЕН ХАУС ӨНӨ“ ХХК-тай хамтран зохион байгуулах боллоо.

Өдөрлөгт оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаар хорооллын оршин суугчдад шуурхай мэдээлэл өгөх, иргэний шилжилт, хөдөлгөөний бүртгэл хийх, ажлын байранд зуучлах, орон сууцны зээл болон төлбөрөө төлсөн иргэдэд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгох,  хорооллын орон сууцны ашиглалттай холбоотой зөвлөмж зөвөлгөөг өгөх, харуул хамгаалалт, камержуулалтын талаар танилцуулах,  тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах юм.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” өдөрлөг 10 дугаар сарын 25-ны бямба гаригийн 09-16 цагийн хооронд “Буянт-ухаа 1” хорооллын С блокт байрлах Ус дулаан дамжуулах төвийн 2 дугаар давхарт ОСНАА-н “Опен хаус өнө“ ХХК-ийн байранд  болно.