You are currently viewing Найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орлоо

Найман хувийн хүүтэй зээлийн журамд өөрчлөлт орлоо

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орсон байна. Учир нь энэхүү зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцнй үнэ 20-30 хувиар өсчээ.

Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол м2-ын дээд үнэ нь 2.2 сая төгрөг, хуучин байрны м2-ын дээд үнэ нь  1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.

Энэ өөрчлөлт ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн мөрдөгдөх аж. Харин арилжааны банкуудад уржигдраас эхлэн мэдэгджээ.

Найман хувийн хvvтэй ипотекийн зээл ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ

Өдөр ирэх тусам ипотекийн найман хувийн хvvтэй зээл иргэдээс нvvрээ буруулан холдсоор байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Товчхондоо байртай болох гэсэн иргэдийн мөрөөдөл улам бvр замхарч байгаа бололтой. Учир нь найман хувийн ипотекийн зээлийн ерөнхий журамд орсон заалтууд иргэдийг бухимдуулж эхлээд байна.

Уг зээлд хамрагдахын тулд 30 хувийг нь урьдчилан төлөөд vлдсэнийг нь 20 хvртэлх жилд төлж дуусгана, Зээл хvсэгч иргэн банк, санхvvгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргvй зээлийн өргvй байх, зургаан хувийн хvvтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаагvй байх зэрэг шаардлагыг Засгийн газраас гаргасан Ипотекийн зээлийн ерөнхий журамд тусгасан.

Журамд “Банк ипотекийн зээлийн барьцаа болж буй орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар vvргийн гvйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй” гэсэн заалт бий. Тиймээс арилжааны банкууд найман хувийн зээл хvссэн иргэдэд зээлийнхээ шалгуурыг өөрчилснөөс болж зээлдэгчдэд тавих нөхцөлөө өөрчлөх бvрэн боломж бvрдчихээд байгаа юм. Засгийн газрын гаргасан дvрэм журам дээр нь арилжааны банкууд тоглолт хийж зээлийнхээ шалгуурыг улам өндөр болгосоор байна. Энэ талаар ч иргэд хангалттай мэдээлж байгаа.

Тухайлбал, зарим нэг нэр бvхий банкууд орон сууцны ипотекийн санхvvжилтийн журамд заасан шаардлагыг хэрэгжvvлж өнгөрсөн сараас эхэлж зээл хvсэгчдэд нэмэлт шаардлага тавьж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, байр авахыг хvссэн vндсэн зээлдэгч тэтгэвэрт гарахаас өмнө орон сууцны зээлээ төлж дуусах нөхцөл багтсан гэнэ. Харин vндсэн зээлдэгчийн хамтран зээл хvсэгч нь тухайн банкны дансаар цалингаа заавал авдаг байх. Мөн бизнес эрхэлдэг бол зээлийн төлбөр хийх орлого нь сvvлийн гурван сарын хугцаанд заавал ч vгvй тухайн банкны дансаар дамжиж гvйлгээ хийсэн байх ёстой гэсэн нөхцлийг тавиад байгаа юм байна. Энэ талаар ч Монголбанкныхан“ Найман хувийн хvvтэй зээлийн асуудал дээр банкууд өөрсдийнхөө шалгуураа өндөрсгөхийг vгvйсгэхгvй” гэж мэдэгдсэн аж.

Тиймээс л зарим нэг арилжааны банкууд энэхvv зээлийн журам дээр тоглолт хийж байртай болох гэсэн иргэдийн хvсэл мөрөөдлийг мохоож зээлийнхээ шалгуурыг өндөрсгөсөн нь энэ аж. Харин Төрийн гэх тодотголтой “Төрийн банк” Засгийн газраас баталсан журмын дагуу зээлийн шалгуур хангасан бvхий л хvнд зээл олгож буй аж. Тэгэхээр тус банк бусад арилжааны банкууд шиг зээлийн шалгуурт ямар нэгэн шалгуур тавилгvйгээр олгож байгаа гэсэн vг. Хэд, хэдэн арилжааны банкаар орж зээлийн шалгуур ямар байгаа тухай асуухад бидний асуултад хариулт өгөх хvн олдохгvй байсан юм. Харин иргэдийн ярьж буйгаар зарим нэг нэр бvхий банкууд бусдаасаа арай илүv өндөр шалгуур тавьсан тухай хэлж байсан. Бид энэ талаар асуухыг хvссэн ч татгалзсан хариу өгсөн юм. Ийм учраас төр нь ард тvмнээрээ тохуурхаж эхэллээ. Уг нь анх энэхvv ипотекийн зээлийг бvхий л хvнд зориулсан зээл гэж гаргаж ирсэн. Иргэд ч энэ талаар найман хувийн хvvтэй зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулж болдоггvй юм болов уу, зээлд хамрагдах гэхээр цөөхөн жил ажиллаж хөдөлмөрлөсөн залууст хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө байхгvй байна шvv дээ гэж хэлж байсан. Жишээ нь хамгийн хямд vнэтэй гэгдэж байгаа “Буянт-Ухаа” хорооллоос 35 м.кв талбайтай ганц өрөө байр авъя гэж бодоход урьдчилгаа төлбөрт 13 сая орчим төгрөг төлнө гэсэн vг. Өөрөөр хэлбэл зорилтот бvлгийхэнд зориулсан, “Буянт-Ухаа”-д захиалга авах журамд тусгаснаар бол 35-аас доош насны гэр бvлийг залуу гэр бvлд тооцно гэсэн байна.

35 настай хvмvvсээр жишээ авая л даа. Эдгээр насны залуус их дээд сургуулиа төгсөөд 10 жил ч хvрэхгvй шахам ажил эрхэлсэн байх жишээтэй. Энэ хугацаанд тэд 13 сая төгрөг хурааж хуримтлуулна гэдэг ёстой зангууны vлгэр. Эцэг, эх ах дvv хамаатан саднаасаа цуглуулан байж дээр мөнгийг босгох нь ойлгомжтой. Тэгэхээр энэхvv ипотекийн зээл нь зорилтот бvлгийнхэнд зориулагдаагvй гэдэг нь харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө муутай хvмvvст энэ зээл хvртээлгvй гэсэн vг.

Хатуухан хэлэхэд Шинэчлэлийн засгийн газраас найман хувийн хvvтэй зээл гаргаж олон хvнийг баярлуулсан шигээ байртай болох гэсэн олон хvний мөрөөдлийг нь vгvй хийчихээд байгаа учраас иргэд төр засагтаа итгэх итгэл нь vгvй болчихоод байна. Монгол Улсын Засгийн газар өмнө нь гурван ч удаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжvvлж байсан. Төрөөс хэрэгжvvлсэн хөтөлбөр бvхэнд хэдхэн барилгын компаниудын захирлууд их мөнгө халааслаж бага дунд орлоготой иргэд хохирч vлдсээр хэдэн жилийн нvvрийг vзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэрэгжиж эхэлсэн найман хувийн хvvтэй ипотекийн зээл тараа таниулж ард тvмнээс нvvрээ буруулж эхэллээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Leave a Reply