Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 33.0% буюу 13,607 айлын орон сууц ашиглалтад орсон, харин үлдсэн 67.0% буюу 27.6 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 12-р сараас хойш ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар
Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2ын дундаж үнийг харьцуулбал ашиглалтад орсон төслүүдийн дундаж 2,267.87 мян.төг 2015 оны 1-р улирлынх 2,480.38, 2015 оны 2-р улирлынх 2,307.75, 3-р улирлынх 1,920.93, 4-р улирлынх 2,687.07, 2016 оны 1-р улирлынх 2,370.94, 2-р улирлынх 3,815.17, 4-р улирлынх 2,650.0 мян.төгрөг байна.
Доорх хүснэгтээс харахад ашиглалтад орсон орон сууцнуудын үнээс 2015 ба 2016 онд ашиглалтад орох орон сууцнуудын үнэ өндөр байх хамаарал ажиглагдаж байна. Үүний шалтгаан нь зэрэглэлтэй холбоотой. Стандарт зэрэглэлийн орон сууцны төслийн онцлог нь хямд үнэтэй хурдан хугацаанд баригддаг, дийлэнх тохиолдолд үнэ нь худалдан авалт хийхэд голлох нөлөөг үзүүлж байдаг учраас 1.5-2 жилийн хугацааны өмнө захиалга авах шаардлага гардаггүй. Харин стандарт сайн болон тансаг зэрэглэлийн орон сууцнууд нь барилгын чанар, орчин нөхцөл гэх мэт үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан худалдан авалт хийгддэг хэрэглэгчтэй учраас хугацаанаас хамаарах хамаарал бага болдог.
АОХ | Төслийн тоо | Айлын тоо | ЖДҮ |
Ашиглалтад орсон |
97 |
13,607 |
2,267.87 |
2015-Q1 |
50 |
9,955 |
2,480.38 |
2015-Q2 |
32 |
5,733 |
2,307.75 |
2015-Q3 |
15 |
6,387 |
1,920.93 |
2015-Q4 |
17 |
3,222 |
2,687.07 |
2016-Q1 |
2 |
1,440 |
2,370.94 |
2016-Q2 |
2 |
634 |
3,815.17 |
2016-Q4 |
1 |
238 |
2,650.00 |
2016 оны 2-р улиралд ашиглалтад орох төслүүд нь хамгийн өндөр үнийн дундажтай байгаа бол 2015 оны 3-р улиралд ашиглалтанд орох төслүүд хамгийн бага үнийн дундажтай байгаа нь харагдаж байна.
Нийт төслүүдийн хувьд барилгын төслийн ашиглалтад орох хугацаа 1-2 улирлаар хоцорч байгаа нийтлэг хандлага ажиглагдаж байна.