Төрөөс “ Бага дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28,75 га газарт “Буянт-Ухаа2” хороолол төлөвлөгдсөн юм. “Буянт-Ухаа2” хороолол нь нийт 6500 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд хорооллын ерөнхий төлөвлөлтөд 48 ширхэг 54 айлын бүрэн цутгамал хийц бүхий 9 давхар орон сууц, 60 ширхэг 65 айлын 12 давхар бүрэн цутгамал орон сууцны барилгууд тус тус төлөвлөгдсөн.
тус тус төлөвлөлтөд тусгагдсан.
Орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци” ХХК ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 25 ширхэг барилгын угсралтын ажил бүрэн дуусаад байгаа бөгөөд ажлын явц 63,8 хувьтай байна. Эхний ээлжийн 22 барилгыг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Харин тус хорооллын 2-р ээлжийн барилгыг 2016 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад оруулна. 2-р ээлжийн барилгын явц 41,8 хувьтай байна. “Буянт-Ухаа2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх тав тухтай орон сууцанд амьдрах юм. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 60,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
”ТОСК”-ын хэвлэл мэдээлэл орон нийттэй харилцах алба