Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд тус аймагт баригдсан эхний ээлжийн 189 айлын орон сууцны захиалга, борлуулалтын талаар Дархан-Ууул аймгийн Засаг даргын тамгын газрын удирлагууд болон орон нутгийн өмчит байгууллагуудтай уулзаж мэдээлэл хийлээ. Мөн орон нутгийн “ЛХА” телевиз, “Ди Би Эйс” телевизүүдийн мэдээллийн нэвтрүүлэгт оролцон орон сууцны захиалгыг хэрхэн авах талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.