You are currently viewing УИХ-ын дарга “Шинэ яармаг” орон сууцны цогцолбортой танилцлаа

УИХ-ын дарга “Шинэ яармаг” орон сууцны цогцолбортой танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга болон албаны бусад хүмүүс Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.

“Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь гурван үе шатаас бүрдэж байна. Төслийн нэгдүгээр үе шат нь нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ба 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаа юм байна.

“Шинэ яармаг” цогцолборт ирээдүйд гэр хорооллын иргэд амьдрах боломжтой бөгөөд ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцаж, шинэ яармаг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой юм. Ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

bb

Төслийг хэрэгжүүлэгч нь БНХАУ-ын “Экспорт-Импорт банк”-тай гэрээ байгуулж, эхний ээлжинд 195 сая ам.долларын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг гэр хороолол ихтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх дараагийн санхүүжилтийн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтыг шийдвэрлэж өгөхөөр гэрээ байгуулсан байна.

“Шинэ яармаг” төсөлд 10000 гаруй хүн ажлын байраар хангагдах бөгөөд 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

2014-2017 оны хугацаанд хэрэгжих “Шинэ яармаг” төслийн барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр “Анаграм” ХХК, “CGGC Mongolia” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “Дельта констракшн” ХХК буюу түүний туслан гүйцэтгэгч 40 гаруй монголын компаниуд ажиллаж байна.

Leave a Reply