Өнөөдөр Төрийн орон сууцны корпораци, “Багануур” ХК хоорондын хамтран ажиллах санамж бичийг байгуулж, Төрийн орон сууцны ерөнхий захирал А.Гантулга, “Багануур”ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны зорилго,чиглэл нь ТОСК-ийн хөрөнгө оруулалтаар “Багануур” ХК-ийн ажилчдын орон сууцыг барьж ашиглалтад оруулах, “Багануур” ХК-иас орон сууцыг барьж эхлүүлэхтэй холбоотой газар, техникийн нөхцөл, бусад барилгын ажилтай холбоотой бүх бэлтгэл ажлыг хангаж хамтран ажиллахад оршино.