Чуулганы хуралдаанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Хуралдаанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргах юм бол түүний дараагаар ипотекийн зээлийн 8%-ийн хүүг 5% болгох асуудлаар хэлэлцэх юм. Тиймээс ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй болговол хэдэн төгрөгийн сарын орлоготой хүн ямар үнэтэй байр худалдаж авч болох, сард хэдэн төгрөг төлөхийг визуалаар хүргэж байна.