You are currently viewing “Буянт-Ухаа 2” хорооллын эхний 30 барилгад Улсын комисс бүрэн ажиллаж дууслаа

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний 30 барилгад Улсын комисс бүрэн ажиллаж дууслаа

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар нийслэлд баригдаж буй хоёр дахь том бүтээн байгуулалт болох “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны 30 барилгад Улсын комисс бүрэн ажиллаж дууслаа.
“Төрийн орон сууцны корпораци” 2015 оны 9-р сарын 17-ны өдөр “Буянт-Ухаа 2” хороололд орох хүсэлтэй иргэдийн захиалгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1059 иргэний захиалгыг аваад байна. Үүнээс 100 хувь төлбөрөө төлсөн 38, 30-99 хувь төлсөн 311, 30 хүртлэх хувь төлсөн 483 иргэн байна.
2015 оны сүүлээр орон сууцны ипотекийн 8 хувийн зээл зогссонтой холбогдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн удирдлагууд хуралдаж, “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч 100 хувь төлбөрөө төлсөн иргэдийг оны өмнө орон сууцанд нь оруулах шийдвэрийг гаргаж байсан. УИХ-ын дарга З.Энхболд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн үеэр орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг 2016 оны 1-р сард багтаан шийдвэрлэнэ гэсний дагуу “Төрийн орон сууцны корпораци” нь орон сууцны урьдчилгаа төлбөрөө 30 болон түүнээс дээш төлсөн иргэдээ 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэлт гэрээ байгуулан оруулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 177 захиалагч түлхүүрээ авч байрандаа ороод байгаа юм.

ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Leave a Reply