Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпораци батлана гэж заасны дагуу Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж батлаад байна.
Улаанбаатар хотод “Буянт-Ухаа2 хороолол”-д Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч бүртгэлийн ажиллагаа явагдана.
“Буянт-Ухаа2 хороолол”-д Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд харъяалах ангиллалд дүйцүүлэн сугалаагаар шалгаруулах ажлыг зохион байгуулна. Бүртгэлийн ажиллагаа бүрэн дуусаж нягтлан шалгах ажиллагаа явагдсаны дараа сугалаа зохион байгуулах өдрийн товыг олон нийтэд зарлана.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг
бүртгэх хуваарь
Тайлбар: 2016 оны 03-р сарын 21-с 04-р сарын 01-г дуустал “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд түрээсийн орон сууцны бүртгэл явагдана.
– Харъяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд 03-р сарын 31-с 04-р сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой.