Орон Сууцны Санхүүжилтийн Корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын Орон Сууцны Санхүүжилтийн корпорацитай Монгол Улсын орон сууцны салбарыг хөгжүүлэх, моргейжийн зээлийн бүтээгдхүүн, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацаат зээлийн шинэ бүтээгдэхүүн болон бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зээлийн баталгааны системийг бий болгон нэвтрүүлэх, орон сууцны санхүүжилтийн дотоод хяналтын систем, эрсдлийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор техникийн туслалцааны зөвлөх үйлчилгээ авах, ОССК-ын болон бусад холбогдох байгууллагын ажилтан, албан хаагчдыг сургалтанд хамруулах гэсэн чиглэлүүдээр Монголын ОССК-ын Гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Солонгосын ОССК-ын зүгээс Захирал Pюй Жаэ Хан нар Харилцан ойлголцлын санамж бичигт 2007 оны 11-дүгээр сарын 28 – ны өдөр Монголын Хөрөнгийн бирж дээр гарын үсэг зурлаа.