Муухай монгол зангаа битгий гарга л даа

    Olloo.mn сайтаас

    Монгол Улсын Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хєтєлбєрийн хvрээнд орон сууцны зээлийн хvvг бууруулах зорилго тавьсан. Бодит ажил єнгєрсєн долоо хоногоос эхэлж, орон сууцны зээлийн хvvг эхний ээлжинд зургаан хувь хvртэл буулгахаар боллоо. Одоогоор арилжааны банкуудаас олгож буй орон сууцны зээлийн хvv доод тал нь 10 цаашлаад 12 орчим хувийн хvvтэй байна. Энэ хэмжээний зээлийн хvvг тєлж, орон сууц худалдан авах чадвартай хvн мэдээж ховор.

    Харин тєрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хєтєлбєрийн хvрээнд олгогдож буй орон сууцны зээлийн хvv найман хувьтай байна. Зах зээл дээрх энгийн орон сууцны зээлийн хvvтэй харьцуулахад бас ч гэж боломжийн л доо. Харин одоо хэрэгжих гэж буй "100 мянган айлын орон сууц" тєсєл орон сууцны зээлийн хvvг зургаан хувьд хvргэх зорилт тавилаа. Яг л таарсан хvv гэж эдийн засагчид хэлж байна. Олон улсын хэмжээнд ч орон сууцны зээлийн дундаж хvv ийм л байдаг гэнэ. Яг vнэндээ зээлийн хvv хоёр дахин буурч байна. Хэн ч чамлахааргvй дvн.

   Гэхдээ манайхан болсон хойно даварч л байх шиг. Бараг л vнэгvй байр авчих санаатай бололтой. Нэг хэсэг нь зээлийн хvvг улам буулгаж яахаараа болдоггvй юм гэж муйхраар зvтгэж байхад нєгєє хэсэг нь "миний авсан зээлийн хvv ч бас зургаан хувь болж багасах ёстой" гэдэг байгаа. Тєрийн албан хаагчдад олгосон 4000 айлын орон сууцны хvрээнд орон сууцны зээлд хамрагдсан иргэд жилийн найман хувийн хvv тєлж буйг дээр дурьдсан. Магадгvй зарим тєрийн албан хаагчид нь зээлийн хvvг зургаан хувь болгохоос хэдхэн сарын ємнє орон сууцны зээлдээ хамрагдаад байрандаа орчихсон бололтой.

   Тэгээд ичих ч vгvй "хэдхэн сарын ємнє байрандаа орсон нь миний буруу юм уу, ингэж ялгавартай хандаж болохгvй" хэмээн гомдоллох аж. Зарим хэсэг нь бvр тєрийн хувийн гэж ялгалгvй одоо олгогдсон байгаа болоод олгогдох гэж буй бvхий л орон сууцны зээлийн хvv нэгэн жигд зургаан хувь болох ёстой гэдэг байна шvv. Нэгдvгээрт, "цаг цагаараа байдаггvй, цахилдаг хєхєєрєє байдаггvй" гэдэг vгийг санах хэрэгтэй. Хэдэн жил ч байна уу, хэдэн cap ч байна уу хамаагvй. Ємнє нь авсан зээл болгоны хvvг нэгэн жигд бууруулах боломжгvй шvv дээ.

   Xoёрдугаарт, Монгол банкны Ерєнхийлєгч Л.Пvрэвдорж "Орон сууцны зээлийн хvvг нийтээр нь зургаан хувь болгочихвол халамжийн шинжтэй болчихно" хэмээн мэдэгдсэнийг санах хэрэгтэй. Vнэхээр ч нийтээрээ зургаа болчихвол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр л болж таарна шvv дээ. Халамжийн хавтгайрсан бодлого, мєнгє тараалт ямар vр дvн авчирдагийг бид хангалттай харсан. Бvх нийтээрээ зургаан хувь боллоо гэхэд инфляци буурсан хvvгийн давуу талыг хоромхон зуур л "идэж" орхино. Мэдээж, бvх нийтээрээ, бvх банкны зээлийн хvv зургаан хувь болчихвол иргэдийн эрэлт асар их нэмэгдэнэ.

   Харин тэр эрэлтийг даах нийлvvлэлт манай зах зээлд хараахан алга байна шvv дээ. Эрэлтийг даах нийлvvлэлт vгvй байвал vнэ єсдєг нь зах зээлийн жам. Тэгэхээр ємнє хойно байранд орсон, би чи, танай манай гэж хэрэлдэх хэрэг байна уу. Зээлийн хvv зургаан хувь болох нь тодорхой болсон. Vvнийг л олзуурхах хэрэгтэй. Тvvнээс биш бvгдээрээ барьцаад байх шаардлага байна уу.

   Л.ЭНХДЭЛГЭР

Leave a Reply