Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот долоон бүлэгт ангилж 350 айлын орон сууцны квотыг хувилан олгохоор болсон. Тодруулбал, ахмад настнуудад 350 айлын орон сууцнаас 15 хувийн квот олгох буюу нийт 52 айлын орон сууцыг хуваарилан олгох юм. /хүснэгтээр хавсаргав/
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг бүлэг тус бүрээр ангилж бүртгэх хуваарийг өдөр заан бүртгэж байгаа билээ. Тодруулбал, ахмад настнууд 3-р сарын 21, 22-ны өдөр бүртгүүлсэн бол 3-р сарын 23, 24-ний өдөр залуу гэр бүлүүд бүртгүүлэх юм. /хүснэгтээр хавсаргав/
Өнгөрсөн 2 өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 1150 ахмад настан хандсанаас 600 орчим нь журмын шаардлага хангаж материалаа бүрдүүлж өглөө. Эргээр ахмадуудын материалыг нягтлан шалгаж сугалаанд оруулах юм.