Сангийн сайд Ч.Улаан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

     Монгол улсын Сангийн сайд Ч.Улаан, Сангийн сайдын зөвлөх Н.Жадамбаа нар 2008 оны 1 сарын 17-ны өдөр Засгийн газрын “40 000 орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагаатай танилцлаа.
     ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “40 000 орон сууц хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон Корпораци байгуулагдсанаас хойш хийгдэж буй ажлын талаар товч танилцуулсан байна. Мөн Корпорациийн үйл ажиллагааг жигд явуулах үүднээс дараах саналуудыг тавьлаа.

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч арилжааны банкуудын оролцоог нэмэгдүүлэх холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг нэр заан хувиарлах,
  • Хүн амын бага, дунд орлоготой хэсгийн төлбөрийн чадварт тохирсон орон сууцны 1м2 талбайн худалдан борлуулах үнийг 350ам доллараас ихгүйгээр тогтох боломжгүйг өнөөдрийн барилгын материалын үнийн өсөлт, орон сууцны боломжит зах зээл харуулж байна. Иймээс Засгийн газрын 2006 оны 311-р тогтоолын хавсралтын “Хүн амын бага, дунд орлоготой хэсгийн төлбөрийн чадварт тохирсон /орон сууцны 1 м2 талбайн худалдан борлуулах үнэ 350 ам. доллораас ихгүй/ орон сууцны барилга барих” гэсэн заалтыг /Хүн амын бага, дунд орлоготой иргэдэд хэсгийн төлбөрийн чадварт тохирсон орон сууцны барилга барих/ өөрчлөх
  • ОССК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг тавьж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

     Сангийн сайд Ч.Улаан 40 000 орон сууц хөтөлбөрийн хүрээн орон нутагт хийгдэж буй ажлыг дэмжиж буйгаа илэрхийлэн, Улаанбаатар хотод орон сууцыг хороолол маягаар барих, ялангуяа хотын төвд байгаа гэр хорооллын айлуудын газрыг худалдан авч орон сууцжуулах хэрэгтэй. Энэ тал дээр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын дарга Т.Билэгт, Хотын ерөнхий менежер Э.Мөнх-Очир нартай хамтран ажиллахаар санал солилцож буйгаа илэрхийлсэн.
     Уулзалтын төгсгөлд Сангийн сайд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагааг тал бүрээр дэмжин ажиллахаа илэрхийлэн ажлын амжилт хүслээ.

Leave a Reply