Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд дөрвөн асуудлыг хэлэлцүүлж шийдлээ.
Тодруулбал, Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж, гишүүдийн саналаар дэмжсэн. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламж” Барилгын дүрмийг хэлэлцлээ. Уг дүрмийн зарим зүйл заалт дээр нэмэлт өөрчлөлт оруулж, дахиж хэлэлцэхээр хойшлуулсан байна.
Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламж” барилгын норм ба дүрэм, Салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын төсөл гэсэн хоёр асуудалд гишүүдийн саналыг нэмж тусгаж, өөрчлөлт оруулан дахиж хэлэлцүүлэхээр боллоо.