Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа “Түрээсийн орон сууц хөтөлбөр”ийн нээлтийг Увс аймагт зохион байгууллаа.
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаанд Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Чимид, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Төрийн орон сууцны корпорацийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг нар оролцож орон сууц түрээслэх эрхээ авсан иргэдэд түлхүүрийг Батламжыг түлхүүрийг гардууллаа.
Увс аймгийн Улаангом сумийн 7дугаар багийн иргэн Ахмад настан Я.Янжин: ”Түрээсийн орон сууц” хөтөбөрийг хэрэжгүүлж буй Төрийн орон сууцны корпорацийн хамт олонд баярлалаа цаашид энэхүү хөтөлбөр улам өргөжиж олон сайхан байр орон сууц бариарай хэмээн сэтгэгдэлээ илэрхийллээ
Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалт Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад, Өрх толгойлсон эцэг эх болон 0-18 насны 4ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй өрх, Тэтгэвэр тогтоолгосон Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн долоон ангилалаар явагдлаа.