Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэлийг ил тод, шуурхай явуулах зорилгоор зорилтот долоон бүлэгт ангилж 3-р сарын 21-30-ний өдрийг дуустал бүртгэлээ. Харин 3-р сарын 31, 4-р сарын 1-ний өдрүүдэд доорх ангилалаас бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг бүлэг үл харгалзан нэмэлтээр бүртгэсэн юм. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг 4-р сарын 7-ны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шудрага байлгах зорилгоор байцуулж, ХМХ-р шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-с 4-р сарын 1-нийг дуустал нийт 4000 гаруй иргэн хандсанаас 2604 иргэн бүртгэлд хамрагджээ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах 2604 иргэн бүртгүүллээ
- Post author:admin
- Post published:2016-04-04
- Post category:Uncategorized